1 Үүний дараа Давид ЭЗЭНээс лавлан—Би Иудагийн хотуудын нэг уруу явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд—Явагтун хэмээн тушаав. Ийнхүү Давид—Би хаашаа явах вэ? хэмээн асуухад ЭЗЭН—Хеброн уруу хэмээн айлдав.
2 Тэгээд Давид өөрийн хоёр эхнэр болох иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нартай хамт тийш явав.
3 Давид өөртэйгөө хамт байсан хүмүүсийг гэр бүлүүдийнх нь хамт дагуулж явав. Тэд Хеброны хотуудад амьдарлаа.
4 Дараа нь Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тослов. Тэд Давидад—Иабеш-гилеадын хүмүүс Саулыг оршуулсан билээ гэж хэлэв.