9 Тэр түүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин төдийгүй хамаг Израилийн хаан болгов.
10 Саулын хүү Иш-бошет нь Израилийн хаан болох үедээ дөчин настай байсан бөгөөд хоёр жил хаанчлав. Гэлээ ч Иудагийн гэр Давидыг дагав.
11 Давидын Хебронд Иудагийн гэрийн хаан байсан хугацаа нь долоон жил зургаан сар байв.
12 Нерийн хүү Абнер Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв.
13 Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч яван, тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Тэдний нэг нь цөөрмийн наад эрэгт, нөгөө нь цөөрмийн цаад эрэгт буув.
14 Абнер Иоабт—Залуусыг гарган өөрсдийнхөө өмнө тэмцэлдүүлье гэсэнд Иоаб—Гаргая гэв.
15 Тэгээд хүмүүс босож тоолуулахад Бениамин ба Саулын хөвгүүн Иш-бошетын талаас арван хоёр хүн, Давидын зарц нараас арван хоёр хүн байлаа.