1 ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудынх нь болон Саулын гараас аварсан өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.
2 Тэр ийнхүү дуулав.—ЭЗЭН бол миний хад,миний цайз, миний аврагч.
3 Миний хоргоддог хад болох Бурхан минь.Миний бамбай, авралын эвэр, цайз хэрэм, хоргодох газар.Аврагч минь, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.
4 Магтаал хүндэтгэлийн ЭЗЭНийг дуудахаддайснуудаасаа би аврагддаг.
5 Учир нь үхлийн давалгаа намайг хүрээлэн,сүйрлийн гол намайг айлгав.
6 Үхэгсдийн орны уяа намайг хэрж,үхлийн тор над уруу чиглэв.