39 Тэднийг босгож ирүүлэхгүйн тулд би тэднийг цөлмөж сөнөөв.Тэгээд тэд миний хөл доор унасан билээ.
40 Тулалдахад Та надад хүч чадал бүслүүлж,намайг эсэргүүцэн босогчдыг хөлд минь хөсөр унагав.
41 Та мөн дайснуудын минь нурууг над уруу харуулав.Намайг үзэн ядагчдыг би устгав.
42 Тэд харуулдавч, тэднийг хэн ч аварсангүй.Тэд ЭЗЭНд хандсан боловч, Тэр хариу өгсөнгүй.
43 Би тэднийг газрын тоос мэт бут цохин,гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.
44 Та намайг хүмүүсийн минь маргаанаас аварч,намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв.Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.
45 Харь үндэстэн надад зусардан,тэд сонсонгуутаа миний зарлигийг үг дуугүй дагадаг.