44 Та намайг хүмүүсийн минь маргаанаас аварч,намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв.Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.
45 Харь үндэстэн надад зусардан,тэд сонсонгуутаа миний зарлигийг үг дуугүй дагадаг.
46 Харь хүмүүс зүрх алдаж,цайзаасаа чичрэн гарч ирдэг.
47 ЭЗЭН амьд.Ерөөгдөх болтугай, миний хад!Өргөмжлөгдөх болтугай, авралын минь хад болох Бурхан!
48 Миний өмнөөс өшөө авдаг,хүмүүсийг миний эрхэн дор оруулдаг Бурхан,
49 Та намайг дайснуудаас минь гарган авчирдаг Бурхан.Та намайг эсэргүүцэн босогчдын дээр өргөмжлөн босгож,харгис хүнээс намайг аварсан билээ.
50 Тийм учраас ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж,Таны нэрийг магтан дуулъя.