1 Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм.Өндөрт өргөмжлөгдөж,Бурханаар тослогдсон,Израилийн яруу дууллыг бичигч,Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна.—
2 ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав.Түүний үг миний хэлэн дээр буй.
3 Израилийн Бурхан зарлиг болов.Израилийн хад надад өгүүлэв.“Бурханаас айн эмээж,зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь
4 наран мандах өглөөний гэрэл,үүлгүй цэлмэг өглөө,борооны дараах нарнаар газарт ургах нялх ногоо мэт”.
5 Бүгд эмхлэгдсэн, найдвартай, үүрд мөнхийн гэрээг Тэр надтай байгуулсан учирминий гэр Бурханы хувьд ч мөн ийм бус гэж үү?Бурхан үнэхээр миний хамаг аврал болон хүслийг өсгөхгүй гэж үү?
6 Харин нүгэл хилэнцэт хүн бүр гараар барьж болохгүй өргөст харгана мэт хаягдана.
7 Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй.Тэгээд тэд газартаа бүрмөсөн шатаагдах ёстойгэв.