1 ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзэв. ЭЗЭН—Явж, Израиль болон Иудагийн хүн амыг тоол хэмээн тэдний эсрэг Давидыг ятгав.
2 Хаан өөртэй нь хамт байсан цэргийн жанжин Иоабт—Данаас Беершеба хүртэл Израилийн бүх овгуудаар одоо явж, хүмүүсийг тоолж бүртгэн надад хүмүүсийн тоог мэдээл гэсэнд
3 Иоаб хаанд—Таны Бурхан ЭЗЭН эдгээр ардуудыг одоогийнхоос зуу дахин өсгөх болтугай! Эзэн хаантан минь, үүнийг өөрийнхөө нүдээр үзэх болтугай! Гэвч эзэн хаантан минь, юуны учир үүнийг хүснэ вэ? гэв.
4 Гэсэн хэдий ч хаан Иоаб болон цэргийн удирдагчдыг ятгаж чадав. Ингээд Иоаб болон цэргийн удирдагчид Израилийн ард түмнийг тоолохоор хаанаас салж одов.