2 Самуел 24:16-22 АБ2004

16 Тэнгэр элч Иерусалим уруу гараа сунган, түүнийг устгах гэтэл ЭЗЭН гай зовлон учруулахаа больж, ардуудыг устгаж байсан тэнгэр элчид зарлиг болон—Одоо хангалттай. Одоо гараа амраа гэв. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв.

17 Хүн ардыг устган талж байсан тэнгэр элчийг хараад Давид ЭЗЭНд—Нүгэл үйлдэн, буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр буугтун гэв.

18 Тэгээд тэр өдөр Гад Давид дээр ирж, түүнд—Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгогтун гэв.

19 Тэгээд Давид Гадын хэлсэн ёсоор, ЭЗЭНий тушаасны дагуу явлаа.

20 Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн газарт хөсөр унан, хаанд мөргөв.

21 Тэгээд Аруна—Эзэн хаан минь, та юуны учир боол над дээр ирэв гэхэд Давид—Хүмүүсээс гай гамшгийг буцаан татуулахын тулд чиний үтрэмийг худалдан авч, ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм гэж хэлэв.

22 Аруна Давидад—Эзэн хаантан минь, санаанд чинь нийцэх бүгдийг авч өргөгтүн. Хараач! Энд шатаалт тахилд зориулах үхэр байна. Түлэх түлээнд тариа цайруулагч тэрэг, мөн үхрийн буулга байна.