2 Самуел 24:6-12 АБ2004

6 Дараа нь тэд Гилеад болон Тахтим-ходшигийн нутаг уруу явж бас Дан-иаан уруу явж, Сидоныг тойров.

7 Тэгээд Тирийн цайзад очин, хивичүүд, канаанчуудын бүх хотуудаар яван, тэндээс Иудагийн өмнөд хэсэг уруу явж, Беершебад ирэв.

8 Тэд бүх нутгаар явж, есөн сар хорь хоногийн дараа Иерусалимд буцаж ирэв.

9 Тэгээд Иоаб улсын хүн амын тооллогын бүртгэлийг хаанд өгөв. Израильд илд баригч зоригт эрчүүд найман зуун мянга, Иудагийн цэргүүд таван зуун мянган хүн байв.

10 Давид ард түмнээ тоолсны дараа сэтгэл нь шаналж, ЭЗЭНд—Би энэ хийсэн зүйлээрээ их нүгэл үйлдэв. Харин одоо ЭЗЭН минь, Өөрийнхөө зарцын нүглийг өршөөн хэлтрүүлээч. Би үнэхээр мунхаг хэрэг үйлдэв гэж залбирав.

11 Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад бол Давидын үзмэрч байлаа.—

12 Явж, Давидад “ЭЗЭН зарлиг болж байна. Би чамд гурван зүйл өгөх болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго, тэгээд Би чамд үйлдэх болно” гэж хэлэгтүн гэв.