2 Самуел 3:20-26 АБ2004

20 Тэгээд Абнер хорин хүнийг дагуулан Хебронд буй Давид уруу иржээ. Абнер болон түүний хамт буй хүмүүст зориулан Давид найр хийв.

21 Абнер Давидад—Надад босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа цуглуулахыг зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, та сэтгэлийнхээ хүссэн бүхний хаан болох болтугай гэв. Ийнхүү Давид Абнерыг илгээсэнд тэр амар амгалан гарч одов.

22 Тэгтэл Давид болон Иоабын зарц нар аян дайралтаас их олзтой буцаж ирэв. Гэвч Давид Абнерыг илгээсэн бөгөөд тэрээр амар тайван явж одсон тул Абнер Давидын хамт Хебронд байсангүй.

23 Иоаб болон түүнтэй хамт байсан бүх цэрэг буцаж ирэхэд хүмүүс түүнд—Нерийн хүү Абнер хаан уруу ирээд, хаан Абнерыг явуулсанд, тэр амар тайван явав гэж хэлэв.

24 Тэгэхэд Иоаб хаанд бараалхан—Та юу хийчих нь энэ вэ? Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг буцааж явуулав? Тэр одоо явж одсон билээ.

25 Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гарахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.

26 Иоаб Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн, тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй.