2 Самуел 3:24-30 АБ2004

24 Тэгэхэд Иоаб хаанд бараалхан—Та юу хийчих нь энэ вэ? Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг буцааж явуулав? Тэр одоо явж одсон билээ.

25 Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гарахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.

26 Иоаб Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн, тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй.

27 Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.

28 Үүний дараа нь Давид энэ тухай сонсоод—Нерийн хүү Абнерын цусны тухайд бол би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.

29 Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Идээ ялгаруулагчид, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салах болтугай гэв.

30 Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул, Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг алсан ажээ.