2 Самуел 3:27-33 АБ2004

27 Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.

28 Үүний дараа нь Давид энэ тухай сонсоод—Нерийн хүү Абнерын цусны тухайд бол би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.

29 Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Идээ ялгаруулагчид, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салах болтугай гэв.

30 Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул, Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг алсан ажээ.

31 Тэгээд Давид Иоаб болон түүнтэй хамт байсан хамаг ардуудад—Хувцсаа урж, таар өмсөж, Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа.

32 Ингээд тэд Абнерыг Хебронд оршуулав. Хаан Абнерын булшин дээр чангаар уйлж, хамаг ардууд ч уйлалдав.

33 Хаан Абнерт зориулан гашуудлын дууг дуулж,—Мунхгийн үхэлтэй адил Абнер үхэх ёстой байв уу?