2 Самуел 3:28-34 АБ2004

28 Үүний дараа нь Давид энэ тухай сонсоод—Нерийн хүү Абнерын цусны тухайд бол би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.

29 Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Идээ ялгаруулагчид, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салах болтугай гэв.

30 Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул, Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг алсан ажээ.

31 Тэгээд Давид Иоаб болон түүнтэй хамт байсан хамаг ардуудад—Хувцсаа урж, таар өмсөж, Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа.

32 Ингээд тэд Абнерыг Хебронд оршуулав. Хаан Абнерын булшин дээр чангаар уйлж, хамаг ардууд ч уйлалдав.

33 Хаан Абнерт зориулан гашуудлын дууг дуулж,—Мунхгийн үхэлтэй адил Абнер үхэх ёстой байв уу?

34 Чиний гар хүлэгдээгүй,чиний хөл ч дөнгөлөгдөөгүй байсан.Муу явдалтны өмнө унахын адил чи унавгэв. Хамаг ардууд түүний төлөө дахин гашуудан уйлалдав.