2 Самуел 3:33-39 АБ2004

33 Хаан Абнерт зориулан гашуудлын дууг дуулж,—Мунхгийн үхэлтэй адил Абнер үхэх ёстой байв уу?

34 Чиний гар хүлэгдээгүй,чиний хөл ч дөнгөлөгдөөгүй байсан.Муу явдалтны өмнө унахын адил чи унавгэв. Хамаг ардууд түүний төлөө дахин гашуудан уйлалдав.

35 Дараа нь өдрийн цаг байсаар байтал Давидыг талх идүүлэх гэж ятгахаар хамаг ардууд ирэв. Харин Давид тангараглаж,—Хэрэв нар жаргахаас өмнө би талх, эсвэл ямар нэгэн юмыг амсвал, Бурхан намайг ихээр шийтгэх болтугай гэв.

36 Хамаг ардууд үүнийг ажиглахад хааны үйлдсэн хамаг хэрэг ардуудын таалалд нийцдэг байсны адилаар энэ нь ч мөн тэдний таалалд нийцэв.

37 Ингээд Нерийн хүү Абнерыг алах нь хааны хүсэл байгаагүй юм байна гэдгийг хамаг ардууд болон бүх Израиль тэр өдөр мэдэцгээлээ.

38 Дараа нь хаан зарц нартаа—Өнөөдөр Израильд ноён болоод агуу хүн уналаа гэдгийг та нар мэдэхгүй байна уу?

39 Би тослогдсон хаан атал өнөөдөр дорой байна. Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс намайг хүнд байдалд оруулж байна. Мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.