2 Самуел 3:5-11 АБ2004

5 зургаа дахь хөвгүүн нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. Тэд Давидын хөвгүүд болж Хебронд төрсөн юм.

6 Саулын гэр болон Давидын гэрийн хооронд дайн болох зуур Абнер Саулын гэрт өөрийгөө улам батжуулж байв.

7 Саулд Ризпа гэдэг татвар эм байсан бөгөөд Аиагийн охин байв. Иш-бошет Абнерт—Чи яагаад эцгийн минь татвар эм уруу ороод байна? гэв.

8 Абнер Иш-бошетын хэлсэн үгэнд ихэд уурсаж,—Би Иудад харьяалагдах нохойн толгой юм уу? Өнөөдөр би чиний эцэг Саулын гэр, түүний ах дүү болон нөхдөд энэрэнгүй хандаж, та нарыг Давидын гарт тушаагаагүй атал, чи өнөөдөр тэр эмээс болж намайг зэмлэж байна.

9 ЭЗЭН Давидад тангарагласны дагуу хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх бол Бурхан Абнерыг улам ихээр шийтгэх болтугай.

10 Саулын гэрээс хаанчлалыг шилжүүлж, Давидын хаан ширээг Данаас Беершеба хүртэл, Израиль болон Иудагийн дээр тогтоохгүй бол шийтгэх болтугай гэв.

11 Иш-бошет Абнерт ганц ч үг хариулж зүрхэлсэнгүй. Учир нь тэр Абнераас айж байлаа.