2 Самуел 5:1-6 АБ2004

1 Израилийн бүх овгууд Хебронд Давид дээр ирж,—Харагтун, бид таны мах цусны тасархай билээ.

2 Урьд нь Саул бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн болох Израилийг хариулж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан хэмээн өгүүлэв.

3 Ингээд Израилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон, Израилийн хаан болгов.

4 Давид гучин насандаа хаан болж, дөчин жил хаанчлав.

5 Тэр Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ.

6 Хаан өөрийн хүмүүсийн хамт нутгийн уугуул хүмүүс болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд, тэд Давидад—Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа.