10 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам улам хүчирхэгжсэн билээ.
11 Тирийн хаан Хирам Давид уруу хуш мод, мужаан, чулуучидтай хамт элч нарыг илгээв. Тэд Давидад гэр барьж өгөв.
12 ЭЗЭН өөрийг нь Израилийн хаан болгон тогтоож, Өөрийн ард түмэн Израилийн төлөө хаанчлалыг нь өргөмжилснийг Давид ойлгов.
13 Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр болон татвар эмс авав. Давидад олон хөвгүүд, охид төрөв.
14 Иерусалимд төрсөн түүний хүүхдүүдийн нэрс гэвэл: Шаммуа, Шобаб, Натан, Соломон,
15 Ибхар, Елишуа, Нефег, Иафиа,
16 Елишама, Елиада, Елифелет нар юм.