2 Самуел 5:17-23 АБ2004

17 Хүмүүс Давидыг тослон, Израилийн хаан болгосныг филистчүүд сонсоод бүх филистчүүд Давидыг хайж олохоор ирэв. Давид энэ тухай сонсоод цайз уруу явав.

18 Филистчүүд ирж, Рефаимын хөндийгөөр тархан байрлав.

19 Тэгэхэд Давид ЭЗЭНээс лавлан—Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушааж өгөх үү? гэж асуухад ЭЗЭН Давидад—Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.

20 Ингээд Давид Баал-перазим уруу ирж, тэнд тэднийг хиаруулав. Тэр—ЭЗЭН миний өмнө дайснуудыг минь үерийн ус мэт хэмх татлаа гэв. Тиймээс Давид тэр газрыг Баал-перазим хэмээн нэрлэжээ.

21 Тэд тэнд шүтээнүүдээ орхисонд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа.

22 Филистчүүд дахин нэг удаа ирж, Рефаимын хөндийд тархан байрлав.

23 Давид ЭЗЭНээс лавлахад ЭЗЭН—Чи шууд чиглэн явж болохгүй. Тэдний араар тойрч яван, ялам модны төглийн өмнө тэднийг дайр.