26 Таны нэр мөнхөд дээдлэгдэж, “Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан” хэмээн хэлэгдэх болтугай. Таны боол Давидын гэр Таны өмнө тогтох болтугай.
27 Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан Та Өөрийнхөө боолд нэгэн илчлэлт өгч, “Би чамд гэр барьж өгнө” гэж айлдсан билээ. Тийм учраас боол тань Танд энэ залбирлыг залбирах урам зоригийг олов.
28 Эзэн БУРХАН минь, Та бол Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэ сайн зүйлийг Өөрийнхөө боолд амласан билээ.
29 Тиймээс одоо боолынхоо гэрийг ерөөх нь Таны таалалд нийцэх болтугай. Энэ нь Таны өмнө үүрд мөнхөд үргэлжлэх болтугай. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр боолын тань гэр мөнхөд ерөөгдөх болтугай гэв.