2 Самуел 8:5-11 АБ2004

5 Дамаскийн сиричүүд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид хорин хоёр мянган сиричүүдийг алав.

6 Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

7 Хададезерын зарц нарын зөөж явсан алтан бамбайнуудыг Давид булаан авч, Иерусалимд авчирлаа.

8 Хададезерын хотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний зэсийг дээрэмджээ.

9 Хададезерын хамаг цэргийг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод,

10 Хададезерын эсрэг тулалдаж, түүнийг ялсан учраас Давид хааны амрыг нь эрэн, ерөөл хүргүүлэхээр Тои, хүү Иорамаа илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эд зүйлс авчрав.

11 Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх улсуудаас зориулан авсан алт, мөнгөнүүдтэй хамт ЭЗЭНд зориулав.