1 Дараа нь Давид—Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл үзүүлэх юмсан гэв.
2 Зиба гэдэг нэртэй, Саулын гэрийн зарц байсан бөгөөд түүнийг Давид дээр дуудаж ирүүлэв. Хаан түүнээс—Чи Зиба мөн үү? гэхэд тэр—Таны боол би байна гэв.
3 Хаан—Саулын гэрээс хэн нэгэн нь үлдээгүй юу? Би түүнд Бурханы энэрлийг үзүүлмээр байна гэв. Зиба хаанд—Ионатаны хөлгүй хүү нь бий гэв.
4 Хаан түүнээс—Тэр хаана байна? гэж асуухад Зиба хаанд—Ло-дебарт байдаг Аммиелын хүү Махирын гэрт байгаа гэж хариулав.