1 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Моабын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэрээр Едомын хааны яснуудыг үнс болтол шатаасан.
2 Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ.Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно.Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно.
3 Би бас түүний дундаас шүүгчийг тастан,түүнтэй хамт бүх жононгуудыг нь алах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
4 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Иудагийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Түүний тогтоолуудыг сахиагүй.Тэдний худал нь тэднийг төөрүүлэн дагуулжээ.Тэдний эцгүүд нь түүнийг дагаж байсан юм.