Амос 6 АБ2004

1 Сионд тайван байгчид, Самарийн ууланд аюулгүй гэж үздэг хүмүүс болонИзраилийн гэрт хүрч очих үндэстнүүдийн чухал онцгой хүмүүс ээ, та нар гаслантай яа.

2 Калне уруу очиж хар.Тэндээс агуу Хамат уруу оч, дараа нь филистчүүдийн Гат уруу оч.Тэд эдгээр хаанчлалуудаас илүү сайн юм уу?Эсвэл тэдний нутаг дэвсгэр нь та нарынхаас илүү том юм уу?

3 Та нар гай гамшгийн өдрийг хойшлуулж,хүчирхийллийн суудлыг ойртуулж авчрах уу?

4 Та нар бол зааны ясан орнуудад хажуулж,буйдан дээрээ сунан хэвтэгчид бөгөөдсүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.

5 Мөн ятгын эгшигт тааруулан үг зохиож,Давид шиг өөрсдөдөө зориулан дуу бичигчид юм.

6 Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж,тахилд хэрэглэдэг аяганаас дарс уудаг боловч Иосефын балгаснуудын төлөө харж гашууддаггүй.

7 Тийм учраас тэд одоо цөлөгдөгсдийн түрүүнд цөллөгт явах болно.Тэрийн хэвтэгчдийн найр нь эргэн одох болно.

8 Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна.Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна.“Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, түүний цайзуудыг жигшиж байна.Тийм учраас хот болон түүнд агуулагдах бүхнийг Би тушаах болно”.

9 Хэрвээ тэр үед нэг гэрт арван хүн үлдсэн бол тэд үхэх болно.

10 Хэн нэгний авга ах, эсвэл халамжлагч нь түүний ясыг гэрээс гаргахад байшингийн хамгийн дотор талд буй хүнд хандан “Чамтай хамт өөр хэн нэгэн бий юу?” гэх болно. Нөгөөдөх нь “Хэн ч алга” гэхэд, тэр хариулахдаа “Чимээгүй бай. Учир нь ЭЗЭНий нэр дурдагдах ёсгүй” гэх болно.

11 Харагтун, том байшингууд хэсэг болтлоо, жижиг байшингууд хэлтэрхий болтол хэмхрэгтүн хэмээн ЭЗЭН тушаах гэж байна.

12 Хадан дээр морьд давхидаг уу?Эсвэл хэн нэгэн үхэр хөллөн тэднийг хагалах уу?Гэсэн ч та нар шударга ёсыг хор болгож,зөв шударгын үр жимсийг шарилж болгон сольсон.

13 Ло-дебарт баясан байгаа та нар аа.Та нар хэлэхдээ “Бид өөрсдийн хүчээрээ Карнаимыг өөрсдөдөө зориулан авсан биш үү?

14 Учир нь харагтун, Израилийн гэр ээ.Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна.“Тэгээд тэд Хаматын хоолойноос Арабагийн горхи хүртэл та нарыг зовоох болно”.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9