1 Израилийн хөвгүүд болох та нарын эсрэг Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл бүтэн гэр бүлийн эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.
2 “Газар дэлхийн бүх гэр бүлүүдийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон.Тиймээс та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ”.
3 Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхах уу?
4 Арслан ямар ч олзгүй байж ой дотор архирах уу?Залуу арслан ямар нэгэн юмыг бариагүй болбоос,нүхэн дотроосоо архирах уу?
5 Урхинд өгөөш байхгүй бол шувуу нь газарт буй урхинд орох уу?Юу ч баригдаагүй атал, урхи нь газраас дээш өргөгдөх үү?