1 Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс.Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг.Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.
2 Эзэн БУРХАН Өөрийн ариун байдлаар тангарагласан.“Харагтун, тэд та нарыг дэгээгээр болон та нарын сүүлчийн хүмүүсийг загасны дэгээгээр авч явах өдөр та нар дээр ирж байна.
3 Та нар хэрмийн цөмөрхийгөөр гарч,нэг нэгээр чирэгдэн, Хармон уруу хаягдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
4 “Бетел уруу нэвтрэн орж, гэм зөрчлөө үйлд.Гилгалд гэм зөрчлөө олшруул!Өглөө бүр өөрийнхөө тахилуудыг авчирч, гурав хоног бүрд аравны нэгийг өргө.