1 Израилийн гэр ээ, би та нарын төлөө гашуудлын дуу болгон өргөж буй энэ үгийг сонс.
2 Онгон Израиль нь унаад, дахин босохгүй.Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга.
3 Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.“Израилийн гэрт мянган хүчтэнийг гаргаж байгаа хот нь зуун хүнтэй үлдэнэ.Мөн зуун хүчтэнийг гаргаж байгаа хот нь арван хүнтэй л үлдэнэ”.
4 Учир нь ЭЗЭН Израилийн гэрт ийнхүү айлдаж байна.“Та нар амьдрахын тулд Намайг хай”.