Амос 5:13-19 АБ2004

13 Тэгэхээр ийм үед хашир хүмүүс дуугаа хураадаг.Учир нь энэ бол ёрын цаг.

14 Та нар амьдрахын тулд мууг биш, харин сайныг хай.Та нарын хэлсэн ёсоор түмэн цэргийн ЭЗЭН Бурхан ийнхүү та нартай хамт байх болтугай.

15 Мууг үзэн яд, сайныг хайрла.Дааман хаалган дээр шударга ёсыг тогтоо.Тэгвэл түмэн цэргийн ЭЗЭН Бурхан Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магадгүй.

16 Тэгэхээр түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Эзэн ийнхүү айлдаж байна.“Талбай бүрд орилох дуу сонсогдож, гудамж бүрд «Аяа, аяа» гэж тэд хэлж байна.Тэд бас тариачныг гашуудахаар дуудаж, мэргэжлийн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.

17 Усан үзмийн цэцэрлэг бүрд орилох дуу гарна.Учир нь Би та нарын дундуур өнгөрөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

18 ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа.ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ?Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно.

19 Энэ нь хүн арслангаас зугтаад баавгайтай учрах мэт,эсвэл гэртээ хариад, гараараа хана түшээд могойд хатгуулахтай адил юм.