Амос 5:15-21 АБ2004

15 Мууг үзэн яд, сайныг хайрла.Дааман хаалган дээр шударга ёсыг тогтоо.Тэгвэл түмэн цэргийн ЭЗЭН Бурхан Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магадгүй.

16 Тэгэхээр түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Эзэн ийнхүү айлдаж байна.“Талбай бүрд орилох дуу сонсогдож, гудамж бүрд «Аяа, аяа» гэж тэд хэлж байна.Тэд бас тариачныг гашуудахаар дуудаж, мэргэжлийн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.

17 Усан үзмийн цэцэрлэг бүрд орилох дуу гарна.Учир нь Би та нарын дундуур өнгөрөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

18 ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа.ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ?Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно.

19 Энэ нь хүн арслангаас зугтаад баавгайтай учрах мэт,эсвэл гэртээ хариад, гараараа хана түшээд могойд хатгуулахтай адил юм.

20 ЭЗЭНий өдөр нь гэрлийн оронд харанхуй байх биш үү?Түүгээр ч барахгүй дотроо ямар ч гэгээгүй түнэр харанхуй байх биш үү?

21 “Би та нарын найр наадмуудаас татгалзаж, тэднийг үзэн ядаж байна.Би та нарын ёслолын чуулгануудыг чинь таалахгүй байна.