2 Онгон Израиль нь унаад, дахин босохгүй.Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга.
3 Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.“Израилийн гэрт мянган хүчтэнийг гаргаж байгаа хот нь зуун хүнтэй үлдэнэ.Мөн зуун хүчтэнийг гаргаж байгаа хот нь арван хүнтэй л үлдэнэ”.
4 Учир нь ЭЗЭН Израилийн гэрт ийнхүү айлдаж байна.“Та нар амьдрахын тулд Намайг хай”.
5 Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв.Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”.
6 Та нар амьдрахын тулд ЭЗЭНийг хай.Эс тэгвэл Иосефын гэр ээ, Тэр гал мэт гарч, түймэрдэх болно.Бетелд түүнийг унтраах юу ч алга.
7 Та нар бол шударга байдлыг агь болгож,шударга ёсыг доош газар уруу хөөдөг хүмүүс юм”.
8 Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгөөр сольдог.Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудангазрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН.