Амос 9:1-6 АБ2004

1 Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харсан бөгөөдТэр “Босгуудыг нь ганхуулахын тулд баганануудын толгойг нь цохь.Тэдний бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд.Тэгээд би тэдний үлдэгдлийг илдээр алах болно.Тэднээс нэг ч оргодол зайлахгүй, нэг ч дүрвэгч зугтахгүй.

2 Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон чтэндээс Миний мутар тэднийг барина.Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс би тэднийг буулгана.

3 Тэд Кармелын орой дээр нуугдсан чБи тэднийг хайн олж, тэндээс барина.Мөн тэд Миний харцнаас өөрсдийгөө далайн ёроолд далдалсан чтэндээс Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.

4 Мөн тэд өөрсдийн дайснуудын өмнө олзлогдон явсан чтэндээс Би илдэнд тушааж, тэр тэднийг хядах болно.Сайны төлөө бус, харин муугийн төлөө Би Өөрийн мэлмийгээ тэдний эсрэг чиглүүлнэ” гэж айлдав.

5 Түмэн цэргийн Эзэн БУРХАН бол газарт хүрч хайлуулдаг Нэгэн.Газарт оршигч бүхэн гашуудаж, тэд бүгд Нил шиг босож, Египетийн Нил шиг буудаг.

6 Тэнгэрт Өөрийн дээд өрөөгөө барьж,Тэнгэр огторгуйн суурийг дэлхий дээр тавьсан.Тэр далайн усыг дуудаж, газрын гадаргуу дээр асгадаг.Түүний нэр бол ЭЗЭН.