Амос 9:5-11 АБ2004

5 Түмэн цэргийн Эзэн БУРХАН бол газарт хүрч хайлуулдаг Нэгэн.Газарт оршигч бүхэн гашуудаж, тэд бүгд Нил шиг босож, Египетийн Нил шиг буудаг.

6 Тэнгэрт Өөрийн дээд өрөөгөө барьж,Тэнгэр огторгуйн суурийг дэлхий дээр тавьсан.Тэр далайн усыг дуудаж, газрын гадаргуу дээр асгадаг.Түүний нэр бол ЭЗЭН.

7 “Израилийн хөвгүүд ээ,та нар Миний хувьд Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Би Израилийг Египетийн нутгаас,филистчүүдийг Кафтораас,арамейчуудыг Кирээс авчраагүй юу?

8 Харагтун, Эзэн БУРХАНы мэлмий нь нүгэлт хаанчлал дээр байдаг.Би түүнийг газрын гадаргуунаас устгах болно.Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

9 “Учир нь харагтун, Би тушааж байна.Буудайг шигшүүрээр шигшдэгийн адил,Би Израилийн гэрийг бүх үндэстний дунд сэгсрэх болно.Гэвч нэг ч хайрга газарт унахгүй.

10 Миний ард түмний доторх бүх нүгэлтнүүд,«Гай гамшиг биднийг нөмрөхгүй, бидэнд учрах ч үгүй» гэж хэлэгсэд бүгд илдээр үхэх болно.

11 Тэр өдөр Давидын нурж унасан бүхээгийг Би босгож,түүний цөмөрхийнүүдийг шаван битүүлнэ.Мөн Би түүний балгаснуудыг босгож,түүнийг эртний өдрүүдийнх шиг нь дахин байгуулна.