13 Тэгээд бидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайг өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв.
14 Тэрээр энэ талаар сонсож, арван өдрийн турш тэднийг сорив.
15 Арван өдрийн эцэст харахад хааны амттан шимттэнээс хүртсэн бүх залуусаас тэд илүү тарган цатгалан, царай зүс нь илүү өнгөлөг байв.
16 Иймд харгалзагч тэдэнд шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, ногоо өгсөөр байлаа.
17 Энэ дөрвөн залууд Бурхан уран зохиол ба мэргэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл хийгээд зүүдийг ойлгодог байлаа.
18 Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын тэргүүн тэднийг Небухаднезарт бараалхууллаа.
19 Хаан тэдэнтэй ярилцсанд, тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байсангүй. Тэд хааны хувийн үйлчлэлд орлоо.