Даниел 12:1-6 АБ2004

1 Тэр үед чиний ард түмний хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед чиний ард түмний дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно.

2 Газрын шороонд булагдсан нойрсогчдоос олон нь сэрж, нэг хэсэг нь мөнх амь уруу, харин нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийн жигшил уруу явна.

3 Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно.

4 Харин Даниел чи, цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ гэж хэлэв.

5 Тэгэхэд Даниел би харахад хоёр өөр хүн байсан бөгөөд нэг нь голын наад эрэгт, нөгөө нь голын цаад эрэгт зогсож байв.

6 Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан—Эдгээр гайхамшгуудын эцэс болтол хэр удах вэ? гэв.