Даниел 2:1-6 АБ2004

1 Небухаднезарын хаанчлалын хоёр дахь жилд тэрээр хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ.

2 Хаан зүүднүүдээ тайлуулахын тулд илбэчид, зурхайчид, мэргэ төлөгчид, халдеичуудыг дуудах тушаал өгчээ. Тэд ирж, хааны өмнө зогсов.

3 Хаан тэдэнд—Би нэгэн зүүд зүүдлэв. Тэр зүүднийхээ учрыг ойлгохсон гэж сэтгэл минь шаналж байна гэв.

4 Халдеичууд хаанд арамей хэлээр—Хаан минь, мөнх насалтугай. Та боолууддаа зүүдээ яривал бид тайллыг нь айлтгая хэмээв.

5 Хаан халдеичуудад хариулан—Миний тушаал бат байна. Хэрэв та нар надад тэр зүүд болон түүний тайллыг эс мэдүүлбэл, та нарыг мөч мөчөөр чинь тастчин хаях бөгөөд та нарын гэрүүдийг овоолсон хог болгоно.

6 Харин та нар зүүд болон түүний тайллыг айлтгавал надаас бэлгүүд хийгээд шагнал ба аугаа хүндэтгэлийг хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв.