10 Халдеичууд хаанд хариулан,—Үүнийг хаанд хэлж чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй, мөн ямар ч агуу хүчтэй хаан эсвэл удирдагч иймэрхүү зүйлийг ямар ч илбэчин, зурхайч, халдеи шидтэнээс хэзээ ч асууж байгаагүй.
11 Түүгээр ч барахгүй хааны асуусан зүйл хэцүү бөгөөд үүнийг махбодтой хүмүүсийн дунд үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд айлтгаж чадахгүй гэв.
12 Үүнээс болж хаан эгдүүцэж, маш их уурлаж хилэгнэн, Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав.
13 Мэргэдийг хөнөөх тухай зарлиг ч гарчээ. Даниел болон түүний нөхдийг хөнөөх гэж хайв.
14 Вавилоны мэргэдийг хөнөөн алахаар явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар, болгоомжтой ярилцав.
15 Тэрээр хааны ахмад Ариохаас асуун,—Хааны тушаал яагаад ийм хойшлуулшгүй байгаа юм бэ? гэсэнд, Ариох Даниелд энэ хэргийн талаар мэдүүлэв.
16 Даниел дотогш орж, хаанд зүүдний тайллыг айлтгахын тулд цаг хугацаа өгөхийг хаанаас гуйв.