Даниел 2:16-22 АБ2004

16 Даниел дотогш орж, хаанд зүүдний тайллыг айлтгахын тулд цаг хугацаа өгөхийг хаанаас гуйв.

17 Дараа нь Даниел гэртээ хариад, өөрийн нөхөд Хананиа, Мишаел, Азариа нарт энэ хэргийн талаар мэдүүлэв.

18 Даниел болон түүний нөхөд Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл авахаар гуйхыг Даниел тэднээс хүсэв.

19 Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.

20 Даниел хэлэхдээ—Бурханы нэр үүрд мөнхөд магтагдах болтугай.Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.

21 Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн.Тэрээр хаадыг босгож, унагадаг.Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг.

22 Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг.Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл Түүнтэй хамт оршдог.