Даниел 2:23-29 АБ2004

23 Миний эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе.Учир нь Та надад мэргэн ухаан болон хүч чадлыг өгсөн билээ.Одоо ч гэсэн бидний Танаас гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн юм.Та хааны шаардсан зүйлийг бидэнд мэдүүлсэн билээгэв.

24 Тийм учраас Вавилоны мэргэдийг устгахаар хаанаар томилогдсон Ариох дээр Даниел очоод,—Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би зүүднийх нь тайллыг хаанд айлтгая гэв.

25 Тэгэхэд Ариох Даниелыг хааны өмнө хурдан дагуулж очоод, хаанд ийнхүү хэлэв.—Иудагаас ирсэн олзлогдогсдын дотроос хаанд зүүднийх нь тайллыг хэлж чадах хүнийг би оллоо.

26 Белтешазар хэмээх нэртэй Даниелд хандан хаан—Миний зүүдэлсэн зүүд болон түүний тайллыг чи надад мэдүүлж чадах уу? гэжээ.

27 Даниел хааны өмнө хариулан,—Хааны асуусан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлөгч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй.

28 Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таны зүүд буюу таныг орондоо байхад оюун санаанд тань үзэгдсэн үзэгдэл ийм болой.

29 Хаан минь, та орондоо байх үед таны бодлууд ирээдүйд болох зүйлс уруу хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг Нэгэн танд юу болохыг мэдүүлсэн байна.