Даниел 2:30-36 АБ2004

30 Гэвч надад энэ нууцыг мэдүүлсэн нь миний дотор буй мэргэн ухаан өөр амьд хүнийхээс илүү учраас бус, харин энэ тайллыг хаанд мэдүүлж, таны оюун бодолд чинь буй бодлуудыг ойлгуулахын тулд юм.

31 Хаан минь, таныг харж байтал нэгэн асар том баримал үзэгджээ. Ер бусын сүрлэг, агуу том тэр баримал нь таны өмнө байсан бөгөөд түүний дүрс нь аймшигтай байлаа.

32 Энэхүү баримлын толгой нь шижир алтаар, цээж ба хоёр гар нь мөнгөөр, хэвлий ба гуя нь хүрлээр,

33 шилбэ нь төмрөөр, тавхай нь төмөр болоод шаврын холимогоор хийгдсэн бөлгөө.

34 Таныг харсаар байхад хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр шаврын холимогоос бүтсэн тавхай уруу нь цохиж, хэсэг болгон буталжээ.

35 Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутран, зун тээрэмдсэн тарианы хивэг мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.

36 Зүүд нь ийм байсан бөлгөө. Одоо бид зүүдний учрыг хааны өмнө хэлж өгье.