Даниел 2:37-43 АБ2004

37 Хаан минь, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.

38 Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, хээрийн араатан болон огторгуйн шувуудыг Тэрээр таны гарт өгч, захируулсан бөлгөө. Та бол тэрхүү алтан толгой мөн.

39 Танаас хойш таныхаас буурай нэгэн хаанчлал бий болох бөгөөд дараа нь гурав дахь хүрлэн хаанчлал гарч ирэн, бүх дэлхийг захирна.

40 Дараа нь төмөр мэт хүчтэй дөрөв дэх хаанчлал гарна. Төмөр нь хамаг юмыг эвдэж нураадгийн адил тэр хаанчлал бусад бүх хаанчлалыг хэсэг болгон бутлах болно.

41 Таны үзсэнээр төмөр ба шаврын хольцноос бүтсэн тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Гэхдээ таны үзсэнээр төмөр нь жирийн шавартай холилдсонтой адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм.

42 Хөлийн хуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно.

43 Та төмрийг жирийн шавартай холилдсоныг үзсэн мэт тэдгээр нь хүний үрээр хоорондоо холилдох болно. Харин төмөр нь шавартай холилддоггүйн адил тэдгээр нь ч хоорондоо наалдахгүй юм.