Даниел 2:8-14 АБ2004

8 Хаан—Та нар миний тушаал бат гэдгийг мэдсэн учир цаг хожихын тулд үнэ хаялцаж байгааг чинь би лавтай мэдэж байна.

9 Хэрэв та нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан зарлиг бий. Учир нь нөхцөл байдал өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал ба мэхлэлийн үгсийг ярихаар хуйвалдсан байгаа. Тийм учраас надад зүүдийг яригтун. Тэгвэл та нарыг тайллыг нь айлтгаж чадна гэдгийг би мэдэх болно хэмээн хариулав.

10 Халдеичууд хаанд хариулан,—Үүнийг хаанд хэлж чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй, мөн ямар ч агуу хүчтэй хаан эсвэл удирдагч иймэрхүү зүйлийг ямар ч илбэчин, зурхайч, халдеи шидтэнээс хэзээ ч асууж байгаагүй.

11 Түүгээр ч барахгүй хааны асуусан зүйл хэцүү бөгөөд үүнийг махбодтой хүмүүсийн дунд үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд айлтгаж чадахгүй гэв.

12 Үүнээс болж хаан эгдүүцэж, маш их уурлаж хилэгнэн, Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав.

13 Мэргэдийг хөнөөх тухай зарлиг ч гарчээ. Даниел болон түүний нөхдийг хөнөөх гэж хайв.

14 Вавилоны мэргэдийг хөнөөн алахаар явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар, болгоомжтой ярилцав.