1 Небухаднезар хаан бүх дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд хандан—Та нарт амар амгалан бялхах болтугай!
2 Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь зөв гэж би бодлоо.
3 Түүний тэмдгүүд ямар агуу вэ!Түүний гайхамшгууд ямар хүчирхэг вэ!Түүний хаанчлал бол үүрдийн хаанчлал,Түүний ноёрхол үеэс үед оршино.
4 Небухаднезар би өөрийн гэрт тайван байж, өөрийн орд харшид амгалан сууж байлаа.
5 Би нэгэн зүүд зүүдэлсэнд тэр нь намайг айлгажээ. Орондоо хэвтэх үед бий болсон эдгээр төсөөллүүд болон оюун бодолд минь буй үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.
6 Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны бүх мэргэдийг миний өмнө авчрахыг би тушаасан.