Даниел 4:10-16 АБ2004

10 Би орондоо хэвтэж байх хооронд миний оюун ухаан дахь үзэгдлүүд ийм байлаа. Би харж байлаа, гэтэл харагтун, дэлхийн голд нэгэн мод ургасан бөгөөд агуу өндөр мод байв.

11 Тэр мод сүглийн ургаж, хатууран бүдүүрч,өндөр нь тэнгэрт тулсан бөгөөддэлхийн зах хязгаарыг хүртэл харагдахаар том болов.

12 Түүний навчис сайхан, үр жимс нь элбэг бөгөөдтүүн дээр бүх хүнд хүрэлцэхүйц идээ байв.Хээрийн араатнууд сүүдэрт нь хоргодож,огторгуйн шувууд мөчир дээр нь амьдарч,бүх амьд амьтан түүнээс хооллов.

13 Би орондоо хэвтэж байхдаа оюун ухаанд минь буй үзэгдэл дотор харахад ариун нэгэн, тэнгэр элч мэт харуул тэнгэрээс бууж иржээ.

14 Тэрээр хашхирч«Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга.Навчсыг нь сэгсрэн унагаж, үр жимсийг нь тараан хая.Араатнуудыг доороос нь хөөж, шувуудыг мөчрөөс нь үргээ.

15 Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ.Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж,хээрийн шинэхэн өвсөн дунд байлга.Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж,араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг.

16 Түүний оюун ухаан нь хүнийхээс өөрчлөгдөж,түүнд араатны оюун ухаан өгөгдөж,ийнхүү долоон цаг үеийг өнгөрүүлэг.