Даниел 4:16-22 АБ2004

16 Түүний оюун ухаан нь хүнийхээс өөрчлөгдөж,түүнд араатны оюун ухаан өгөгдөж,ийнхүү долоон цаг үеийг өнгөрүүлэг.

17 Энэ бол тэнгэр элч мэт харуулуудын зарлиг бөгөөдэнэ нь ариун нэгнүүдийн гаргасан шийдвэр.Энэ нь Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирч,Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгч,хамгийн дорд хүнийг ч гэсэн хаан ширээнд залдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд юм»гэв.

18 Энэ бол Небухаднезар хаан миний үзсэн зүүд юм. Одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Учир нь миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад хэлж чадсангүй. Харин ариун бурхдын сүнс чамд байгаа учир чи чадна” хэмээн өгүүлэв.

19 Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд өөрийг нь түгшээн тэрээр хэсэг зуур айн зогслоо. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд эсвэл түүний тайлал чамайг бүү түгшээг” гэсэнд, Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.

20 Хаан таны үзсэн тэр мод буюу сүглийн ургаж, хатууран бүдүүрч, өндөр нь тэнгэрт тулж, дэлхийн зах хязгаар хүртэл харагдахаар том болсон бөгөөд

21 навчис нь сайхан, үр жимс нь элбэг бөгөөд бүх хүмүүст хүрэлцэхээр идээ болдог, хээрийн араатнууд сүүдэр доор нь хоргодож, огторгуйн шувууд мөчир дээр нь сууцгаасан тэр мод бол

22 хаан минь, та өөрөө мөн. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, таны сүр жавхлан тэнгэрт тулж, таны эрх мэдэл дэлхийн хязгаарт хүрсэн.