Даниел 4:34-37 АБ2004

34 Харин тэр цаг үеийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд миний саруул ухаан надад эргэж ирсэнд, би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд оршдог Түүнийг хүндэтгэн магтав.Учир нь Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл бөгөөдТүүний хаанчлал үеийн үед оршино.

35 Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог.Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч,газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг.Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд“Та юу хийсэн юм бэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.

36 Тэр үед миний саруул ухаан надад эргэн иржээ. Миний хаанчлалын алдрын төлөө миний нэр алдар болон сүр жавхлан надад эргэн ирэв. Миний зөвлөгчид болон сурвалжит гаралтай хүмүүс намайг эрэлхийлжээ. Ийнхүү миний хэмжээлшгүй эрх надад дахин өгөгдөж, агуу байдал надад нэмэгдэв.

37 Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.