Даниел 5:14-20 АБ2004

14 Чамд бурхдын сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун билиг, ер бусын мэргэн ухаан чамд байдаг тухай би сонссон юм.

15 Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэд ба зурхайчид миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж чадсангүй.

16 Харин чи утгыг тайлбарлаж, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, түүний утгыг нь надад мэдүүлж чадвал, чамд нил ягаан өнгийн дээл өмсгөж, чиний хүзүүнд алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв.

17 Тэгэхэд Даниел хаанд хариулан,—Бэлгүүдээ өөртөө үлдээж, эсвэл шагналаа өөр хэн нэгэнд өгөгтүн. Тийм боловч хааны төлөө би энэ бичээсийг уншиж, утгыг нь мэдүүлж өгье.

18 Хаан минь. Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.

19 Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн түүний өмнө эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.

20 Харин түүний зүрх ихэмсэг болж, түүний сэтгэл маш бардам болсноос тэрээр дээрэнгүй загнах үедээ хаан ширээнээсээ хаягдаж, сүр жавхлан нь түүнээс зайлав.