Даниел 5:22-28 АБ2004

22 Гэвч түүний хүү Белшазар аа, та энэ бүгдийг мэдсэн хэрнээ зүрх сэтгэлээ даруу байлгасангүй.

23 Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилсөн. Тэд Түүний өргөөний жүнзийг таны өмнө авчруулж, та болон таны язгууртнууд, таны хатад, таны татвар эмс түүгээр дарс уужээ. Мөн юу ч үздэггүй, юу ч сонсдоггүй, юу ч ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин таны амь амьсгалыг болон таны замыг мутартаа атгаж барьдаг Бурханыг та алдаршуулсангүй.

24 Иймээс Тэрээр мөнөөх гарыг илгээж, энэ бичээсийг бичжээ.

25 Бичигдсэн зүйл нь ийм байна. “Мене, мене, текел, уфарсин”.

26 Түүний утга нь гэвэл: “Мене” гэдэг нь Бурхан таны хаанчлалын хоног хугацааг тоолж, түүнийг дуусгасан.

27 “Текел” гэдэг нь хаан таныг жинлүүр дээр хэмжсэнд та хэмжээнд хүрсэнгүй.

28 “Перес” гэдэг нь таны хаанчлал хуваагдаж, Меде ба Персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.