Даниел 5:3-9 АБ2004

3 Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс авагдсан алтан жүнзнүүдийг авчирсанд, хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмс түүгээр уув.

4 Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуугаар хийсэн бурхдыг магтав.

5 Гэнэт хүний гарын хуруунууд гарч ирэн, дэнлүүний эсрэг талд хааны ордны ханын шаваасан дээр бичиж эхлэв. Хаан бичиж байгаа гарын арыг харав.

6 Тэгэхэд хааны царай цонхийж, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе мөч суларч, өвдөг нь чичирч эхлэв.

7 Хаан зурхайчид, халдеичууд, төлөгчдийг ирүүлэхийг хүсэн чанга хашхирав. Хаан Вавилоны мэргэдэд хандан—Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.

8 Тэгэхэд хааны бүх мэргэд орж ирсэн боловч тэд бичээсийг уншиж, эсвэл утгыг нь хаанд тайлбарлаж чадсангүй.

9 Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь улам цонхийн, язгууртнууд нь ч тэвдлээ.