Даниел 5:7-13 АБ2004

7 Хаан зурхайчид, халдеичууд, төлөгчдийг ирүүлэхийг хүсэн чанга хашхирав. Хаан Вавилоны мэргэдэд хандан—Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.

8 Тэгэхэд хааны бүх мэргэд орж ирсэн боловч тэд бичээсийг уншиж, эсвэл утгыг нь хаанд тайлбарлаж чадсангүй.

9 Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь улам цонхийн, язгууртнууд нь ч тэвдлээ.

10 Хаан хийгээд язгууртнуудын үгийг дуулаад эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан өгүүлэн,—Хаан минь, мөнх насалтугай! Бодолдоо бүү түш, царайгаа бүү цонхийлго.

11 Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Таны эцгийн үед тэр хүнд саруул ухаан, оюун билиг байсан бөгөөд мэргэн ухаан нь бурхдынхтай адил байв. Небухаднезар хаан, таны хаан эцэг түүнийг зурхайчид, илбэчид, халдеичууд болон төлөгч нарын тэргүүнээр томилсон.

12 Хаанаас Белтешазар гэдэг нэр хайрласан тэр Даниелд ер бусын сүнс, оюун билиг ба мэдлэг, мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх авъяас өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр утгыг тайлбарлаж өгнө гэв.

13 Тэгээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан Даниелд хандан—Миний хаан эцэг Иудагаас авчирсан Иудагийн олзлогдогсдын нэг Даниел чи мөн үү?