1 Белшазар хааны ноёрхлын гурав дахь жилд, анхны үзэгдлээс хойш Даниел надад дахин нэгэн үзэгдэл үзэгдэв.
2 Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байсан. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв.
3 Би нүдээ дээшлүүлэн харахад, голын эрэг дээр хоёр эвэртэй хуц зогсож байв. Хоёр эвэр урт байсан боловч хожим ургасан эвэр нь нөгөөгөөсөө илүү урт бөлгөө.
4 Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүг уруу мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй, мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэрээр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.