Даниел 8:17-23 АБ2004

17 Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд, би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад—Хүний хүү, энэ үзэгдэл төгсгөлийн цагт хамаарч байгаа гэдгийг ойлгогтун гэв.

18 Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээ газарт нааж, гүн нойронд автав. Гэвч тэр надад гараа хүргэж, намайг цэх шулуун босгосон.

19 Тэрээр—Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарч байна.

20 Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде болон Персийн хаадыг төлөөлж байна.

21 Үс ихтэй ухна бол Грекийн хаанчлалыг төлөөлж байгаа бөгөөд нүднийх нь хоорондох том эвэр бол түүний анхны хаан бөлгөө.

22 Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна.

23 Эдгээрийн ноёрхлын төгсгөл үед нүгэлтнүүд илүү харгис болох үед,ичгүүргүй, нууц явуулгад гарамгай нэгэн хаан гарч ирнэ.